УНТЭ-Д ДЭВШИЛТЭТ SPECT/CT ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТАД ОРЛОО

УНТЭ-Д ДЭВШИЛТЭТ SPECT/CT ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТАД ОРЛОО

Уншсан既読Read 403
ТүгээхShare共有する공유하기

 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оношилгооны шинэ шат тогтоох дэвшилтэт технологи болох SPECT/CT гамма камерыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт (УНТЭ) амжилттай суурилуулж, ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл нь Олон улсын атомын энергийн агентлаг, Эрүүл мэндийн яам болон Цөмийн энергийн комиссын хамтарсан MOH6023 төслийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, инженерийн сургалт болон засвар үйлчилгээний ажлыг “Сүвэн-Уул” ХХК хариуцан гүйцэтгэсэн юм.

SPECT/CT гэж юу вэ?

SPECT/CT нь хоёр өөр дүрслэлийн технологийг хослуулсан, хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж юм. Үүнд:

SPECT (Single Photon Emission Computed Tomography) буюу ганц фотон ялгаруулалттай компьютер томограф,

CT (Computed Tomography) буюу жирийн компьютер томографыг нэг төхөөрөмжид нэгтгэснээр,
нэгэн зэрэг эрхтэн тогтолцооны бүтцийн болон үйл ажиллагааны нарийн мэдээллийг гаргаж авах боломжтой болдог.

Энэхүү төхөөрөмж нь өвчтөнд радиоизотоп бүхий бодис тарьсны дараа тухайн бодисын бие махбод дахь тархалт, төвлөрөл, цацрагийн ялгарлыг хэмжиж, тухайн эрхтэн, эд эсийн үйл ажиллагааг нарийвчлан дүрслэх өндөр чадамжтай.

SPECT/CT нь дараах оношилгоонд илүү үр дүнтэй ашиглагддаг. Үүнд:

Зүрх судасны тогтолцооны эмгэгүүд

Бамбай булчирхайн хорт хавдрын оношилгоо

Яс, үе мөчний өвчлөлийн нарийвчилсан шинжилгээ

Хавдрын тархалтын үнэлгээ

Тархины цусны эргэлт, үйл ажиллагааны оношилгоо

Төхөөрөмж нь Iodine-131 (I-131), Technetium-99m (Tc-99m), Molybdenum-99 (Mo-99) зэрэг олон улсын стандартын радиоизотопуудыг ашигладаг бөгөөд эдгээр нь дэлхий нийтийн оношилгооны практикт хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй байдлын өндөр түвшин хангасан бодисууд юм.

Хамтран ажилласан байгууллагууд

Уг төсөлд оролцсон гол түнш болох Mediso Medical Imaging Systems компани нь Унгарын Будапешт хотод төвтэй, дэлхийн олон улс оронд цөмийн анагаах ухаан болон гибрид дүрслэлийн технологийн шийдлийг тогтмол нийлүүлж ирсэн нэр хүндтэй үйлдвэрлэгч юм. Энэхүү компани нь 1960-аад оноос хойш цөмийн оношилгооны тоног төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр Европын хамгийн том үйлдвэрлэгчдийн нэгт зүй ёсоор тооцогддог.

Монгол дахь Mediso компанийн албан ёсны дистрибьютор болох “Сүвэн-Уул” ХХК нь 2010 оноос хойш эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд 2024 оноос эхлэн Mediso үйлдвэрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Сүвэн-Уул ХХК нь тус төхөөрөмжийг УНТЭ-д суурилуулж, инженерүүдийг Mediso үйлдвэрийн төвд мэргэжлийн түвшинд сургасан бөгөөд одоо 24/7 дуудлагын бэлэн байдлаар оношилгооны төхөөрөмжид засвар үйлчилгээ үзүүлэх чадамж бүхий үндэсний багтайгаар ажиллаж байна.

Засвар үйлчилгээ, техникийн дэмжлэг

Сүвэн-Уул ХХК нь тоног төхөөрөмжийн баталгаат болон урсгал засвар үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр гүйцэтгэдэг бөгөөд дараах давуу талуудыг санал болгодог. Үүнд:

Үйлдвэрийн сургалттай, сертификаттай, мэргэшсэн инженерийн баг

24/7 дуудлагын систем – асуудлыг хамгийн богино хугацаанд шийдвэрлэх

Хэрэглэгчдэд зориулсан урьдчилан сэргийлэх үйлчилгээ болон зөвлөгөө

Эд анги, сэлбэг хэрэгслийн баталгаат хангалт

Холбоо барих

Хаяг: Энхтайваны өргөн чөлөө, 4-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот
Утас: 7575-6640
Вэбсайт: www.suven-uul.mn

Youtube Shorts: Видео үзэх