Мэдээ мэдээлэл

Гялс төв МЭМЛАХ-тай хамтран “Нянгийн антибиотикт тэсвэржилт” сэдэвт сургалтыг 2 дахь удаагаа зохион байгуулж байна

Гялс ХХК Монголын Эрүүл Мэндийн Лабораторийн Ажилчдын Холбоо (МЭМЛАХ)-той хамтран өнөөдөр буюу 2024.04.19-ний өдөр “Нянгийн антибиотикт тэсвэржилт” сэдэвт ээлжит сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, судлаач болон бусад мэргэжилтэн төдийгүй нийгмийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлыг нэг бол НЯНГИЙН АНТИБИОТИКТ ТЭСВЭРЖИЛТ юм. Иймд нянгийн антибиотикт тэсвэржилт сэдвийг чухалчлан энэхүү сургалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байна. Сургалтын үеэр бид нянгийн антибиотикт тэсвэржилтийг өнөөгийн нөхцөл байдал, олон эмд тэсвэржсэн нянг хэрхэн илрүүлэх, эмд тэсвэржилт болж буй шалтгаан зэрэг асуудлаар хэлэлцэх, мэдээлэл туршлага солилцон мэдлэгээ нэмэгдүүлэхийг зорилоо.

Нянгийн халдвар үүсгэгчийн хэв шинж, төрлөөс хамаарч тохирох антибиотик эмчилгээ болон эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч зөвлөдөг. Антибиотикт тэсвэртэй нян үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байгаа ч дийлэнх шалтгаан нь иргэдийн дунд дур мэдэн хэрэглэсэн эмийн зохисгүй хэрэглээнээс болж өвчин үүсгэж байгаа бактериуд антибиотикт тэсвэртэй болж байна гэж мэргэжилтнүүд үздэг учир бид ард иргэддээ антибиотикийн зохисгүй хэрэглээг багасгах, эмчийн жоргүйгээр дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байхыг уриалж байна.


Эх сурвалж https://ikon.mn/n/34lf

Top