Бидний тухай
2020-04-17 2023-02-03 11:48Бидний тухай

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУРГАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

ЖИЛИЙН
АРВИН
ТУРШЛАГА
Манай компани нь 2010 онд мэргэшсэн 2 хүний бүрэлдхүүнтэй үүсгэн байгуулагдаж хувийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгсэл худалдаалж эхэлсэн бөгөөд өдгөө нийт 5 албаны нийт 30 гаруй мэргэжилтэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа хэрэгцээ, шаардлагад суурилсан орчин үеийн техник, технологийн талаар тодорхой судалгаа, шинжилгээ явуулсны үндсэн дээр ХБНГУ, АНУ, Франц, Итали, Чех, БНСУ, Швейцарь, Бразил, БНХАУ зэрэг улсуудын дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад худалдаалах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай компани үйл ажиллагаандаа маркетингийн оновчтой шийдэл, үр дүнтэй стратегийн төлөвлөлтийг сонгон хэрэглэх, бизнесийн шудрага өрсөлдөөнийг бий болгож ажиллахыг эрмэлзсээр ирсэн.
“Сүвэн-уул” компанитай тогтмол хамтран ажилладаг Төрийн захиргааны болон улсын байгууллага, гадаад, дотоодын бизнесийн түнш байгууллага, улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эмнэлэг, эмнэлзүйн байгууллагуудынхаа цаашдын ажил үйлсэд найдвартай хамтрагч, итгэл хүлээсэн нөхөр байх зорилт тавин ажиллаж байна.
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг бид танд нийлүүлнэ.
Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээнд дэлхийн жишигт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийг нэвтрүүлэх түүнчлэн шинжлэх ухааны салбарын орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд олон улсын стандартын шаардлага хангасан, чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангах нэгдмэл зорилго тавин ажилладаг.
Our Vision
- Good Service
- For Community
- Long Term Development
- Save Our Planet
- Help People
Our Promise
- Sustainable Relationship
- Renew Commitment
- Provide The Best Solution
- Profitable Relationship
- Adapt With People's Needs
Our Mision
- Change The Habits
- Best Quality
- Think Big Do Bigger
- Stablity & competence
- Safer & Better Life
УДИРДЛАГУУД
ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
Step #1

Step #2

Step #3

Step #4















