Манай хамт олон

  • 2015-07-29
  • Манай хамт олон

Манай компани нь Захиргаа, хүний нөөцийн алба, Тоног төхөөрөмжийн алба, Гадаад харилцааны алба, Санхүү, бүртгэлийн алба, Эмнэлгийн хэрэгсэл, эм хангамжийн алба гэсэн нийт 5 албатай. Бид инженер техникийн болон эм зүйн мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлагатай 20 гаруй боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.

Захиргаа, хүний нөөцийн алба нь компанийг удирдлагаар хангах, хүний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг зохицуулах зэрэг чиг үүргүүдийг хүлээдэг. Мөн салбарын үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журам, заавруудыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, дүгнэлт өгөх зэрэг эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

Тоног төхөөрөмжтйн алба нь тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, тохируулга, оношилгоо, засвар үйлчилгээг хариуцах, хэрэглэгчдэд техник ашиглалтын зааварчилгаа өгөх, сургалт явуулах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх,  ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн салбарт гарч ирж байгаа шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар судалгаа хийх гэсэн үндсэн үүрэгтэй.

Санхүү, бүртгэлийн алба нь санхүүгийн бүх төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, байгууллагын бизнес төлөвлөгөө боловсруулах, эд хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, зардлын төсвийг хянан батлах, санхүүгийн тайлан тэнцэл, орлого зардлын гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд нь гаргаж тайлагнах, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх талаар судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах ажлыг хариуцан гүйцэтгэдэг. 

Эмнэлгийн хэрэгсэл, эм хангамжийн алба нь харъяа эмийн сангуудын үйл ажиллагааг эрхлэн явуулах, эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой аливаа үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Гадаад харилцааны алба нь импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмжийн худалдааны гэрээ байгуулах, захиалга, худалдан авалт хийх, зам тээврийн асуудлыг зохион байгуулах зэрэг үндсэн үйл ажиллагааг эрхлэхээс гадна гарын авлага бэлтгэх, шинэ техник технологийн судалгаа хийдэг.