Мэндчилгээ

  • 2014-11-02
  • Мэндчилгээ

 

Сайн байна уу?

“Сүвэн-уул” компанитай хамт байгаа таны энэ өдрийн амар амгаланг эрж, эрхэлж буй ажил, зорьж буй үйлсэд тань амжилт хүсье!

2010 онд “Сүвэн-уул” компани үүсэн байгуулагдаж хувийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгсэл худалдаалах зэргээр ажлын гараагаа эхэлсэн билээ.

Тэгвэл бид өнөөдөр салбартаа тэргүүлэгч компаниудын нэгт зүй ёсоор багтаж, байнгын үйлчлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудынхаа итгэл, хүндлэлийг хүлээж үр ашигтай, найдвартай хамтын ажиллагааг ханган ажиллаж байна.

Манай компани нь эмнэлгийн болон хяналт тохируулга, шинжилгээ судалгааны тоног төхөөрөмж, аппарат, багаж хэрэгсэл худалдаалах, тэдгээрийн засвар үйлчилгээ, үзлэг оношилгоог мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж ололт амжилтаар дүүрэн ирээдүйдээ итгэлтэй урагшилсаар байна.

Өнгөрсөн хугацаанд бидний үзүүлсэн амжилт болгон манай эрч хүчтэй, чадварлаг баг, хамт олны нөр их хөдөлмөр зүтгэлийн үр шим төдийгүй хамтран ажилладаг байгууллага нэг бүрийн маань талархсан сэтгэлийн илэрхийлэл байсан гэдгийг хэлэхэд таатай байна.

“Сүвэн-уул” компанитай тогтмол хамтран ажилладаг Төрийн захиргааны болон улсын байгууллага, гадаад, дотоодын бизнесийн түнш байгууллага, улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эмнэлэг, эмнэлзүйн байгууллагуудынхаа цаашдын ажил үйлсэд найдвартай хамтрагч, итгэл хүлээсэн нөхөр байх зорилт тавин ажиллаж байна.

Та бүхний өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

                                                               

Хүндэтгэсэн,

Шаарийбуугийн Шинэбаатар

“ Сүвэн-уул“ ХХК-ийн Ерөнхий захирал