"Сүвэн-Уул" ХХК

  • 2015-11-20
  • Бидний тухай

Сүвэн-Уул ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос эмнэлгийн тоног төхөөрөмж, оффисын тоног төхөөрөмж, мэдээллэл харилцаа холбооны тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, техникийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, шинжлэх ухаан боловсролын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж нэвтрүүлж, улс орныхоо хөгжил болон эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, цар хүрээгээ тэлэн ажиллаж байна.
        Манай мэргэшсэн чадварлаг инженер техникийн баг тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, сургалтыг өндөр зохион байгуулалт, төлөвлөлтийн үндсэн дээр хурдан шуурхай гүйцэтгэж ажилладаг нь манай компаний нэгэн давуу тал юм.
        Бид чанарыг эрхэмлэж ОХУ, АНУ, ХБНГУ, Франц, Итали, Чех, БНСУ, Швецари, Бразиль, БНХАУ зэрэг орны олон жилийн туршлагатай дэлхийн шилдэг брэндийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг  ханган нийлүүлж, дэлхийн стандартын түвшинд хүргэхийг  эрхэм зорилго болгон ажилладаг.