Нийгмийн хариуцлага хамтын ажиллагаа

  • 2015-06-15
  • Нийгмийн хариуцлага, хамтын ажиллагаа

Бид "Чанарыг эрхэмлэж  Чадварыг дэмжинэуриан дор Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээнд дэлхийн жишигт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийг нэвтрүүлэх түүнчлэн шинжлэх ухааны салбарын орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд олон улсын стандартын шаардлага хангасан, чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангах нэгдмэл зорилго тавин ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа хэрэгцээ, шаардлагад суурилсан орчин үеийн техник, технологийн талаар тодорхой судалгаа, шинжилгээ явуулсны үндсэн дээр ХБНГУ, АНУ, Франц, Итали, Чех, БНСУ, Швейцарь, Бразил, БНХАУ зэрэг улсуудын дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад худалдаалах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай компани үйл ажиллагаандаа маркетингийн оновчтой шийдэл, үр дүнтэй стратегийн төлөвлөлтийг сонгон хэрэглэх, бизнесийн шудрага өрсөлдөөнийг бий болгож ажиллахыг эрмэлзсээр ирсэн.

Түүнчлэн “Сүвэн-Уул” ХХК нь 2010 оноос хойш улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч клиникийн томоохон эмнэлэг, амаржих газар, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, сумдын эрүүл мэндийн төвүүд, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ОУ-ын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, худалдах худалдан авах гэрээгээр бараа бүтээгдэхүүнээ амжилттай ханган нийлүүлж баталгаат хугацааны засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Манай компани нийгмийн тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх, эрүүл мэндийн чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас зохион байгуулагдаг аливаа арга хэмжээ, сургалт, судалгаа, шинжилгээний ажил, үзэсгэлэн яармаг, хурал зөвлөгөөнд тогтмол идэвхи гарган оролцдог. Тухайлбал жил бүрийн Эрүүл мэндийн технологи, эм - эмнэлгийн тоног төхөөрөмж үзэсгэлэн, “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чуулган” зэрэг эрүүл мэндийн чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа аливаа арга хэмжээнд оролцогч, ивээн тэтгэгчийн хувиар идэвхитэй оролцсоор ирсэн.