Инженер техникийн алба

  • 2014-11-02
  • Засвар үйлчилгээ

Манай инженер техникийн албаны инженерүүд нь эмнэлгийн тоног төхөөрөмж, цахилгаан электроник, компютерийн программ хангамжийн мэргэжилтэй, дадлага туршлагатай боловсон хүчнээс бүрдсэн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч байгууллагуудын сургалтанд хамрагдаж угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ хийх сертификат авсан 7 мэргэжилтэнгээс бүрдсэн техник үйлчилгээний баг юм. Бид өөрсдийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг баталгаат засварын хугацаанд график хуваарийн дагуу урьдчилсан үзлэгийг тогтмол хийж, төхөөрөмжийн аюулгүй байдал удаан хугацааны ашиглалтыг бүрэн найдвартай хангаж өгдөг.